АНУ-ын Төрийн департаментын Украины асуудлаарх тусгай төлөөлөгч Курт Волкер Донбассын нөхцөл байдал болон АНУ, Оросын харилцааны талаар “Politico” сонинд ярьжээ. Тэрбээр хоёр улсын харилцаа сайжирч байсан ч Украины асуудлаас болж эргэн нэг алхам ухарсан гэсэн байна. Орос, АНУ-ын харилцаа сайжрахад ОХУ саад учруулж байна гэж тэрбээр ярьжээ. Учир нь АНУ Украиныг Оросоос газар нутгаа эргүүлж авах ёстой гэж үздэг. "ОХУ Крымийг Украины харьяанд буцааж өгсөн цагт АНУ Орост тавьсан хоригуудаа эргэн харах болно" гэж Ерөнхийлөгч Доналд Трамп хэлж байсан удаатай.
Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар уулзах байсан ч чадаагүй учир хоёр улс Украины асуудлаар хэл амаа ололцохгүй байгаа гэж АНУ-ын Төрийн департаментын Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч үзэж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Юм л бол америк оролцоод л хуцаад байх юм. КРЫМ АМЕРИКТ ЯМАР ХАМААТАЙ БИЛЭЭ. АМЕРИКГУЙГЭЭРБОЛНО.
АНУ Япон Солонгос бас Европоос цэргээ гаргах хэрэгтэй