ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Путиний амь насанд аюул заналхийлж байна гэсэн 60 удаагийн дуудлага ирсэн" гэж мэдээлжээ. Тэдний 50 нь Ерөнхийлөгчийн машины цувааны ойролцоо болон очих газар нь тэсрэх төхөөрөмж байна гэсэн дуудлага байсан аж.
Путин хэд хоногийн өмнө Петербургт соёлын арга хэмжээнд оролцсон билээ. Энэ үеэр нь дээрх хуурамч дуудлага ирж байжээ. Аюулгүй байдлын албаныхан петербургчүүдийн тав тухыг алдагдуулалгүйгээр Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг шалгаж ажилласан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. Утсаар худал мэдээлэл өгч, сүрдүүлж байсан хүмүүсийг олж тогтоогоогүй байгаа ч дуудлага хилийн чанадаас ирсэн гэсэн таамаг бийг Дмитрий Песков ярьжээ. “Хэн, хаанаас залгаж худал сүрдүүлэг хийж байсан нь эрт орой хэзээ нэгэн цагт тодорхой болох нь эргэлзээгүй. Ийм хүмүүсийг утсаар террорист ажиллагаа хийгчид гэж нэрлэхээс өөр арга алга” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
”Путиний амь насанд аюул заналхийлж байна гэсэн 60 удаагийн дуудлага ирсэн талаар OХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ” гэх юм биш үү????? Та бүхний бичсэнээр бол Песков гэгч нь Путинд заналхийлээд байгаа гэж ойлгогдох юм шиг ээ