Босни-хорватын генерал Слободан Пралякийг цэргийн гэмт хэрэгт буруутган ял оноосон билээ. Тэгвэл өчигдөр Гаагийн шүүхийн шийдвэрийн дараа тэрээр амиа хорложээ. С.Пралякийг болон түүний хамсаатан гэх таван хүнийг 2013 оноос эхлэн шалгаж байгаа юм. Тухайн үед генерал 20 жилээр хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Гаагийн шүүхийн давж заалдах хороо түүний гомдлыг авч хэлэлцээд генералын ялыг хэвээр үлдээжээ. Түүнийг Боснийн дайны үеэр цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан байна.
Шүүгч Кармел Агиус түүнд оноосон ялыг хэвээр үлдээхийг зарласны дараа Слободан Праляк хор ууж амиа хорложээ. “Би цэргийн гэмт хэрэгтэн биш. Энэ ялыг үзэн ядаж байна” гэж тэрээр шүүх хурлын өмнө хэлсэн байна. Генералыг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн ч аварч чадаагүй аж.
Слободан Праляк нь 1992-1995 онд Боснийн дайны үеэр Хорватын армийн генерал байсан нөлөө бүхий хүн юм. Мөн инженер, кино найруулагч, бизнесмен, зохиолч гээд түүнд хийхгүй ажил гэж байгаагүй аж. 2013 онд ял сонсох үедээ тэрээр нөлөө бүхий улстөрч байв.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )