Дэлхийн түүхэнд мөнхрөн үлдсэн удирдагч нарын тухай олон хачирхалтай баримт байдаг. Тэдгээрийн нэг нь Адольф Гитлер сэтгэцийн болон биеийн олон өвчтэй байсан гэх баримт юм. Тэгвэл орчин үеийн удирдагч нарын дотор Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Гитлерийн нэгэн адил сэтгэцийн мегаломаниа гэх өвчтэй аж. Ийм өвчтэй хүн өөрийнхөө үзэл баримтлалыг бусдад тулган шаардаж, алдар нэрийг нь бүгд хүлээн зөвшөөрөхгүй бол маш ихээр хилэгнэдэг байна. Энэ талаар “Politics First” сэтгүүлийн ерөнхий редактор Маркус Пападопулос “Туркт сүүлийн үед олон халдлага гарч хүний амь хохирч байна. Мөн төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Энэ бүхэнд Ерөнхийлөгч Эрдоган буруутай. Тэрбээр улс төрийн үзэл баримтлалаа бусдад тулган шаарддаг. Бүх үйлдлээ зөв гэж үздэг, сэтгэцийн өвчтэй хүн. Улс орны Төрийн тэргүүн ийм өвчтэй байх нь аюул авчирч байна” гэжээ.
Турк улс террорист бүлэглэлүүдийг өөгшүүлэн дэмжиж байсных нь гайгаар Анкара, Истанбул зэрэг хот аюултай газруудын нэг болоод байгаа талаар тус улсын хэвлэлүүд бичдэг. Гэвч Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хатуу хориг тавьдаг билээ. Тэрбээр олон хэвлэлийг хааж, сэтгүүлч нарыг баривчилсныг “Politics First” сэтгүүл “Ерөнхийлөгч Эрдоганы сэтгэцийн байдал эрүүл эсэхэд эргэлзэж байна” гэж бичжээ. Түүнчлэн “Галаар тоглосон хүн шатдаг гэсэн үг бий. Туркийн удирдагч Сирид галаар тоглохоос гадна энэ орныг там болгон хувиргахад нөлөөлсөн. Эрдоган алан хядагч бүлэглэл “Аль Каида”, “Исламын улс” зэрэгт тусалсан. Туркт болж байгаа террорист ажиллагаануудыг өөрсдийнх нь дэмжсэн бүлэглэл үйлддэг. Сирид хандах Туркийн бодлого зөвхөн нэг л хүний хүрээнд эргэлдэж байна. Тэр нь Эрдоган” гэж тоймч Маркус Пападопулос бичсэн байна.
Тэрбээр Лондонд олон орны дипломатчтай ярилцахад Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг сэтгэцийн хувьд эрүүл биш гэж хэлж байжээ. Дэлхийн түүхэнд олон удирдагч ийм өвчтэй байсны нэг нь Адольф Гитлер аж. Гитлер өөрийнхөө хийж байгаа бүх зүйлийг зөв гэж дайрч, бусдад тулган шаарддаг байсан гэдэг. Тэрээр шөнийн дөрвөн цаг хүртэл ганцаараа ярьдаг байсан гэх мэдээлэл ч бий. Ийнхүү нар салхи үзэлгүй удаан байсан тэрээр Паркинсоны өвчин ч тусч, гар хөл нь чичирдэг болсон байжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ч чичирч салгалдаг, царай төрхийн хувьд Гитлертэй тун адилхан болсон байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 6 )
Us turiin bolon tom garuudiin Q todorhoildog neelttei ar uvriin haalgaguig neehsen
БАТҮҮЛ ШИГ юм бөйэө даа
Tiim hund ajil hiij baigaa yum chin argagui Turuunee amerikiin gar hol bologchid Turkiin toriig erguuleh gej baahan dairaad tor ulsiig ni luivarchdiin gart ogchih shahsan yum chin medeej uurlaj hatuu bailgui yahav dee. Amerikuud ard tumniig ardchilal nereer boolchloh geed baihad eserguutsej ard tumnee hamgaalj baina shuu dee. Getel Parist haldlaga garch neg muu juud uhsenii toloo Europiin yoronhiilogchid ochood suid bolohod Erdogen ochoogui. Harin ch ter Israil Palestijnii ard tumniig odort heden arvaar ni alahiig jiriin zuil gej uzdeg iim ornii gants irgen uhsenii toloo ochij chadahgui gesen
Энэ ортой шүү.
хэн мэдлээ