Ким Жон Ун АНУ-тай биш ОХУ-тай хэлэлцэх хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 02

ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчид БНАСАУ-д айлчилжээ. Тэдний айлчлал хоёр хоногийн өмнө болсон гэж “ВВС” агентлаг мэдээлэв. Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллээс дэлхий нийтийг хамгаалж, тус улсын бодлогогүй үйлдлийг зохицуулах чадвар АНУ-д биш ОХУ-д бий гэж ажиглагчид үзэж байгаа аж. АНУ, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй орнууд БНАСАУ-тай хэлэлцээрийн ширээний ард суух гэхэд Ким Жон Ун үргэлж татгалзсаар ирсэн. Харин ОХУ-ын хүсэлт, шаардлагад бол өөрөөр хандана гэдгээ Ким удирдагч илэрхийлжээ. АНУ-ыг яриа хэлэлцээр хийх чадваргүй улс гэж Хойд Солонгосын тал үзэж байгаа аж. АНУ ч мөн Ким Жон Унтай дипломат хэлээр яриад ойлголцох боломжгүй, тус улсын өдөөн хатгалгын эсрэг хүч хэрэглэх цаг хэдийнэ болсон гэж үзэж буй.

Гэхдээ Пхеньянд айлчилсан ОХУ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зохицуулах талаар Орос болон Хятадын санал болгосон төлөвлөгөөг БНАСАУ шууд хүлээж аваагүй байна. Гэхдээ Ким Жон Ун Орос, Хятадын тавьсан саналд нааштай хандаж байгаа нь илэрхий байжээ. Улс орноо харийн түрэмгийллээс хамгаалахын тулд цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж буйгаа тайлбарладаг тэрбээр “АНУ Солонгосын хойгийн нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Доналд Трамп хэзээ ч цэргийн хүч хэрэглэж магадгүй учир бид бэлэн байх ёстой” гэсэн байна. ОХУ болон Хятад улс ч үүнийг мэдэж байгаа учир АНУ-ыг яаран шийдвэр гаргахгүй байж, асуудлыг дипломат замаар зохицуулах хэрэгтэйг сануулж байна. Эс тэгвээс олон хүний амь эрсэдсэн аймшигт цэргийн ажиллагаа болж болзошгүйг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров анхааруулж байгаа билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.171) 2017 оны 12 сарын 03

Manaid iim chadaltai erynhiilygch garah uu

0  |  0
zxzx(213.185.10.40) 2017 оны 12 сарын 03

ish zailuul baij baigaag n kommunizm gj iim aimshigt yzel shuu

0  |  0
зочин(150.129.143.108) 2017 оны 12 сарын 02

хойт Солонгосчууд эх оронч мундаг улсууд,зөв бодлоготой

0  |  0
Зочин(202.9.41.66) 2017 оны 12 сарын 02

Зөв шүү.

0  |  0
Top