Аргентины тэнгисийн цэргийн “San Juan” шумбагч онгоц өнгөрсөн сарын 15-нд сураггүй болсон билээ. Тэгвэл багийн 44 гишүүн зорчиж явсан энэхүү хөлгийг сүйрсэн гэж зарлалаа. Аргентины эрх баригчид сураггүй болсон хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. “San Juan” хөлгөөс хэлтэрхий ч олдоогүй учир 44 хүний ар гэрт итгэл найдвар байсаар байгаа аж. Гэхдээ хөлгийг олох магадлал огт байхгүй тул эрлийн ажиллагааг зогсоосон байна. Хөлгийн багийн 44 хүнийг бүгдийг нь амиа алдсанд тооцсон гэнэ.
Хөлөг онгоц сураггүй болсны дараахан далайд дэлбэрэлтийн долгион мэдэгджээ. Энэ нь цөмийн дэлбэрэлт биш өөр зүйлийнх байсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа аж. “San Juan” шумбагч хөлөг ийнхүү далайд сүйрч, дэлбэрсэн бололтой.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
MUNHNAR EEJ