Жон Хантсман: АНУ, Оросын хооронд итгэлцэл байхгүй болсон

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Хантсманы үзэж байгаагаар АНУ Оросын дипломатуудыг эх орноосоо гаргасны хариуд ОХУ дэндүү хатуу арга хэмжээ авсан аж. Москва үүнийгээ АНУ-тай адил тэгш арга хэмжээ гэж үзэж байгаа ч үнэн хэрэгтээ тун таагүй зүйл болж байгааг Жон Хантсман “Ведомости” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ Оросын 35 дипломатыг нутаг буцаасан. Хариуд нь бид 727 ажилтнаа халах хэрэгтэй болсон. Үүний дараа би Элчин сайдын яамыг тэргүүлж байна. Энэ бүгд надад эмгэнэлт явдал шиг санагдаж байлаа” гэж Жон Хантсман ярьсан байна.

2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама ОХУ-ыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж хориг тавих тушаалд гарын үсэг зурсан билээ. Обама түүнчлэн Оросын 35 дипломат ажилтныг эх орноосоо гаргахаар болсон юм. Тэднийг 72 цагийн дотор АНУ-аас явахыг шаардсан нь тухайн үед ОХУ-ын дургүйцлийг ихээр төрүүлж, олон улсын анхаарлыг ч татсан үйл явдал болсон юм. Барак Обамагийн Ерөнхийлөгчийн суудлаасаа буухын өмнө хийсэн энэ үйлдлийг Оросын Гадаад хэргийн яам учир утгагүй, шившигт зүйл гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн долдугаар сарын 28-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ дахь Америкийн дипломат ажилтнуудын тоог 455 хүртэл багасгахаар болсныг мэдэгдсэн юм. Энэ нь АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоотой тэнцүүлж байгаа хэрэг аж. Тийнхүү долдугаар сарын 30-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын 755 ажилтанд Оросыг орхин гарахыг шаардсан билээ. Үүний хариуд АНУ Сан Франциско дахь Оросын Ерөнхий консулын газрыг хаах зэргээр харилцан хориг үргэлжилсээр байна.

“АНУ, Оросын хоорондын итгэлцэл тэг хэмжээнд хүрсэн. Итгэл найдвар гэдэг бол аливаа улс орон болон хүмүүсийн цаашид хамтран ажиллах, харилцах гол түлхүүр байдаг. Гэтэл АНУ, Оросын хооронд энэ зүйл алга” гэж АНУ-ын Элчин сайд ярьж байна. Жон Хантсман шинэ албан тушаалдаа эрчтэйгээр орж, хоёр улс үр өгөөжтэй хамтран ажиллахад шаардлагатай бүгдийг хийнэ гэдгээ хэлжээ. “Вашингтонд ч олон хүн Москватай харилцаагаа сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Оростой харилцаагаа сайжруулахын эсрэг байгаа нэг ч хүнтэй би тааралдаагүй. Хоёр улсын хооронд итгэлцлийг эргүүлэн авчрахад илүү их хүч зарцуулах шаардлагатай байгааг олон хүн хэлж байна” гэж АНУ-ын Элчин сайд ярьсан байна. Харин Оросын эсрэг хоригийг цуцлах эсэх нь Украины нөхцөл байдлаас хамаарна гэжээ.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaaaa(202.21.106.154) 2017 оны 12 сарын 04

Hervee Mongolchuud Oyutolgoin ord gazraa Rio toi shudarga gereegeer hariltsan ashigtai ajilluulay gevel Amerika Mongoltoi hariltsaagaa muutgana. Yag uun shig l yum Oros Amerikiin hoorond urnuj bna. Orosiin huvid odoo Amerikad itgeh ni teneg hereg. Harin bid gereegee uurchluh erhgui baigaa ni mulguugiin deed helber.

0  |  0
Тэнэг Ивануудаа(66.181.184.236) 2017 оны 12 сарын 04

Оросод тийм олон элчингийн ажилтанууд байхгүй харин элчин сайдын яаманд үйлчлэж ажиллаж байсан харуул үйлчлэгч орчуулагч оросын иргэд л ажилгүй болсон гэж ярьцгааж байна лээ. Үнэндээ Америкууд Оросоос ямарч хамааралгүй тэднээс юу ч худалдаж авдаггүй улс шүү дээ тэгээд америкууд биш оросууд л хохирч байгаа юм даа оросууд айлгах гэж ядчих юмаа. Америкийн эдийн засаг оросоос ямарч хамааралгүй

0  |  0
demitriinov(202.55.180.2) 2017 оны 12 сарын 04

Odoogiin Amerikiin eronhiilogch Tramf Oroctoi tiim ch muu hariltsaatai baihiig hucddeggui negen um baina Obamagiin aldaanuudiig zacah gej ih l beder ch ybdag um shig baina lee odoo Tramfad Oroc chuhal bish Kim chen un ih cccccchuhal bololtoi dog yagaad gevel odoo l Hoid Colongociig b darj avahgui bol, daraa ni barahgui gedgee medeed baih um

0  |  0
daka(202.55.180.2) 2017 оны 12 сарын 04

barak obamag amerikiin eronhiilogch bolohod Mongold baican ihenh Amerikchuud shuud durguitsej minii eron hiilogch bish gej toohch uhui nadad helj baihad minii bie uneheer gaihaj baican shuu ter har nohor Obama Amerik orniig emh zambaraagui hariutslaggui baidliig bii bolhod ih noloolcon gej Jiriin Amerikchuud ih durgui baidag um bolee mon Obama Aaaamerikiin eronhiilogch bolonguutaa araviin Ysir arafattai geh metiin Amerikiin ecreg bair cuuritai humuuctei nuutsaar yrij baican ni barigdaj baican um bilee

0  |  0
зочин(202.9.41.18) 2017 оны 12 сарын 04

Украйны нөхцөл байдлаас шалтгаалж АНУ-Оростой харилцаа сайжирна гэвэл хэзээ ч бүтэхгүй. ОХУ алдсан нутгаа Украйнаас авсан нь түүхийн үнэн. Хрущевийн хийсэн гай одоо ч хор уршиг гарч байна. Монголын мулгуу улс төрчид Оюу толгойгоос эхлээд олон орд газраа гайтуулж, гадны хэдэн мөнгөөр амиа бодож халаасаа дүүргээд, цадахгүй, Эрдэнэтийн 49%-ийг луйвардаж буйг ард түмэн бүрэн ойлгож шийтгэх цаг ирнэ дээ.

0  |  0
зочин(103.10.23.121) 2017 оны 12 сарын 04

Оростой харилцаагаа сайжруулахын эсрэг байгаа нэг ч хүнтэй би тааралдаагүй.

0  |  0
BULLSHEEET(85.203.9.35) 2019 оны 07 сарын 04

Харин Оросын эсрэг хоригийг цуцлах эсэх нь Украины нөхцөл байдлаас хамаарна гэжээ.

0  |  1
BULLSHEEET(85.203.9.35) 2017 оны 12 сарын 04

Харин Оросын эсрэг хоригийг цуцлах эсэх нь Украины нөхцөл байдлаас хамаарна гэжээ.

0  |  0
Top