ОХУ Беларусийг нэгтгэх гээд байна уу

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

“ОХУ Беларусьт нийлүүлэх нефтийн үнээ нэмлээ”, “ОХУ Беларусь руу байгалийн хий дамжуулах хоолойгоо хаалаа” гэх мэтийн мэдээлэл байнга цацагдсаар байгаад бид бүр дасч орхиж. Саяхан цахилгаан нийлүүлэлтээ зогсоосон бол өнөөдөр байгалийн хий дамжуулах "Белтрансгаз" компанийг нь худалдаж авах хэлэлцээрийг Москвад хийгээд байж байна. Яагаад ингэж байна, беларусьчуудыг дарамталж улам бат атгахыг хүсэх учир юу вэ гэсэн асуултад хариулт өгөх мэдээллийг "ru.gazeta" сайтад нийтэлжээ.

Хамаг учрыг ойлгуулсан тэр мэдээлэлд “Гурван беларусь хүн тутмын нэг нь улсаа манайхтай нэгтгэхийг хүсч байна. Тал хувь нь татгалзаж, үлдсэн нь түдгэлзэж байгаа гэсэн судалгаа гарчээ” хэмээн бичсэн байв. Беларусийг бүх талаар дарамталж “Орос л байхгүй бол бид хэн ч биш юм байна” гэсэн сэтгэгдлийг беларусьчуудад төрүүлэх гэж хичээгээд байгаагийн учир нь Беларусийг ОХУ-д нэгтгэхэд оршиж байж болох юм. ТУХН салж бутрахад ОХУ Беларусийг алдах хамгийн дургүй байсан. Учир нь беларусьчууд хэл соёлын хувьд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад улсыг бодвол оростой илүү ойр байсных юм. Тэгээд ч нэр нь хүртэл “Беллы Русь” буюу цагаан орос гэсэн утгатай. Беларусь хүнийг хэн ч хараад шууд беларусь хүн гэж хэлэхэд хэцүү. Орос л гэнэ. Гэтэл гүрж юм уу армен эрийг хараад шууд л уулынхан байна гэдгийг мэддэг шүү дээ. Их хэргийг бүтээхэд хугацаа хэрэгтэй гэдэг. Үнэхээр ОХУ-ын зорилго нь улсаа ЗХУ шиг том биш ч гэсэн боломжийн хэмжээнд томруулах гэдэг нь Гүржид явуулсан ажиллагаанаас нь тод томруун харагдсан юм.

Дэлхий нийтийн анхаарал Бээжин хотод төвлөрөөд байх үед буюу 2008 оны наймдугаар сард Абхазийг Гүржээс хэл амгүйхэн шиг салгаж аван тоглоомын улс болгосон билээ. Абхазийн хувьд чонын амнаас гараад барын аманд орно гэгч болсон байх даа. Одоогоор гуравхан улс л “улс” гэж хүлээн зөвшөөрөөд буй. Тэд нь Виржинийн арал гэх мэтийн жижг улсууд. Тэгэхээр НҮБ-ын 200 гаруй гишүүний олонхийн дэмжлэгийг автлаа ОХУ-ын автономит муж байна гэсэн үг билээ. Энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэхийг хэн ч таашгүй.

Европын холбоо, АНУ-д улс гэж хүлээн зөвшөөрөгдөхөө больсон Беларусийг Абхаз шиг ийм л хувь тавилан хүлээж байх шиг. Гэхдээ ОХУ-д нэгтгэхийн тулд бүх нийтийн санал асуулга явуулах учиртай болно. Дээр өгүүлсэн базалт, дарамт шахалтууд, хамаагүй олгож байгаа их хэмжээний зээл нь чухам энэ бүх нийтийн санал асуулгын сурталчилгаанд чиглэсэн арга хэмжээ гэж ойлгоход гэмгүй мэт. ОХУ гурван тэрбум ам,долларын зээл “өгөөш” санал болгоход А.Лукашенко авах эсэх талаар их бодсон ч сүүлдээ үихчихсэн. Беларусийн төрд байдаг оросуудын нөлөө үүнд их байсан гэсэн явган яриа явж байна. ОХУ нефтийнхээ үнийг нэммэгц дамжуулан өнгөрүүлэх татвараа нэмж, Венесуэлиэс нефть худалдаж авах зэргээр илт эсэргүүцдэг байсан Беларусь сүүлийн үед илт ОХУ-ын гарыг харах болсон. ОХУ-аас хараат биш байх гэж хэт хичээгээд давхгүй гэсэн даваагаараа гурав давдгийн үлгэрийг үзүүлэв бололтой. Оросууд Беларусьт цөмийн цахилгаан станц барьж өгөөд ижил эрхтэйгээр эзэмших гэрээг байгуулсан. Одоогоор Беларусь эрчим хүчнийхээ 12 хувийг хангаж байгаа. Эцэст нь нэг баримт хэлэхэд, ОХУ сүүлийн таван жилийн хугацаанд Беларусть зургаан тэрбум ам,долларын хөрөнгө оруулалт хийжээ.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guch(66.181.189.77) 2017 оны 12 сарын 04

MUNHNARAN EEJ

0  |  0
Албум(66.181.176.57) 2017 оны 12 сарын 04

Буриад хүнийг хараад хэзээ ч орос хүн гэхгүй, монгол хүн л гэнэ. Өвөрмонгол хүнийг хараад хэзээ ч хятад гэхгүй. Монгол л гэнэ. Нэр нь хүртэл өвөр монгол.

0  |  0
Албум(66.181.176.57) 2017 оны 12 сарын 04

Буриад хүнийг хараад хэзээ ч орос хүн гэхгүй, монгол хүн л гэнэ. Өвөрмонгол хүнийг хараад хэзээ ч хятад гэхгүй. Монгол л гэнэ. Нэр нь хүртэл өвөр монгол.

0  |  0
Album(66.181.183.54) 2017 оны 12 сарын 04

Одоо ингэж тэнэгтэхгүй нь ойлгомжтой шдээ. Жишээ татаж байгаа нь угаасаа СССР харьяанд байсан л газар нутгууд байна шд. Цагаан Орос ОХУ нэгдэх үгүй нь тэдний л сонголт...

0  |  0
123(85.203.9.35) 2017 оны 12 сарын 04

С.Төгөлдөр ene pizdaaaa hucsaaar l baina uu umhi hujaaa

0  |  0
Top