АНУ Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Америкийн засаг захиргаа ойрын өдрүүдэд Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх талаар Цагаан ордноос мэдээлжээ. Трампын хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Хоган Гидли мэдээлэхдээ “Энэ хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй. Харин хэзээ гэдэг асуулт байна” гэжээ. Өмнө нь Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж энэ сарын 5-нд буюу өнөөдөр хүлээн зөвшөөрнө гэж мэдээлж байсан юм.

Иерусалим нь Израилийн газар нутаг, хүн амаараа хамгийн том хот юм. Тус хотод 730 мянга гаруй хүн амьдардаг. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг Иерусалим өдгөө Израиль, Палестины дайны хөлд нэрвэгдээд байна. Палестинчууд энэ хотыг нийслэлээ болгох гэдэг бол зүүн талыг нь Израиль эзэлжээ. Гадны орнуудын Элчин сайдын яам Иерусалимд биш хуучны түр зуурын нийслэл Тел-Авивт байдаг билээ.

Иерусалим нь дэлхийн шашны ариун газруудын нэгт тооцогддог.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.34.70) 2017 оны 12 сарын 05

Zovshoorno

0  |  0
Top