Путин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болвол тун даруухан зарлана

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болно. Оросуудын дийлэнх нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинийг дахин Ерөнхийлөгчөөрөө сонгохыг хүсч байгааг харуулсан судалгааны дүн бий. Өнгөрсөн зун явуулсан судалгаагаар хойд хөршийн иргэдийн 70 гаруй хувь нь Путинийг дөрөв дэх удаагаа Төрийн тэргүүнээрээ харахыг хүсч байна гэсэн юм. Харин Путин сонгуульд өрсөлдөнө гэж албан ёсоор мэдэгдээгүй байна. Тэгвэл улстөрчдийн үзэж байгаагаар Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэх аж. Тэрбээр энэ талаараа тун даруухан мэдэгдэнэ гэж “РИА Новости” агентлагаас явуулсан судалгаанд оролцсон улстөрчид хариулжээ. Путин нийгмийн зүтгэлтнүүдтэй юмуу эсвэл зүгээр л энгийн иргэдтэй уулзалт хийж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ зарлах гэнэ.

“Путин энэ сарын дунд үе гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө дөрөв дэх удаагаа өрсөлдөх эсэхээ мэдэгдчихсэн байх болно” гэж Улс төрийн мэдээллийн төвийн захирал, улстөрч Алексей Мухин ярьжээ. Тэрбээр мөн “Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэх юм бол сүр дуулиантайгаар бус даруухан зарлана. Тэр дахин давтагдашгүй хүн. Тэгэхээр түүнийг ямар гэнэтийн бэлэг бэлдэж байгааг таахад бэрх байна. Хаашаа айлчилж, юу хийх нь ч мэдэгддэггүй хүн шүү дээ” гэсэн байна. Магадгүй Путин жил бүр хийдэг том хэвлэлийн хурлынхаа үеэр буюу энэ сарын 14-нд мэдэгдэж болох гэнэ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч төмөр замынхантай уулзалт хийх үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ зарлаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр хөдөлмөрч хүн гэдгээ ийнхүү харуулах аж.

“Нэгдмэл Орос” намын тэргүүн, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт нам нь Путинийг ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг дэмжихэд бэлэн байгааг илэрхийлжээ. Харин Медведев өөрөө нэр дэвших төлөвлөгөө байхгүй гэнэ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.233) 2017 оны 12 сарын 06

Сайн удирдагч.

0  |  0
Hd(59.153.112.200) 2017 оны 12 сарын 05

Manai sheesnuud oorsdoo l idej uhas hetrehgui targalaal huraagal baidag ish chavaasdaa avad uheh bishdee

0  |  0
Зочин(139.5.217.203) 2017 оны 12 сарын 05

Путин бол оросын ард түмэнд бурхнаас заяасан лидер. Хэрэв Путин байгаагүй бол америк эздийн найруулдаг өнгөт хувьсгал орост аль хэдийн гарч, энэ том гүрнийг түйвээх байсан. Тэр төр, түмний төлөө боол шиг зүтгэж, бүтээж, нэгтгэж, оросыг хүчирхэгжүүлэн хөгжүүлж чадаж байна!

0  |  0
Top