АНУ болон БНСУ хамтарсан цэргийн сургуулилт хийж байна. Хоёр улсын цэргийн агаарын хүчин сургуулилтынхаа хүрээнд өнөөдөр “B-1B” бөмбөгдөгч онгоцыг Солонгосын хойгийн дээгүүр нисгэжээ. Ажиглагчид үүнийг АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс БНАСАУ-д өгч байгаа анхааруулга гэж дүгнэж байна.
АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхлэхэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “Тэд Солонгосын хойгийг цөмийн дайны ирмэгт хүргэлээ” гэж мэдэгджээ. Хамтарсан цэргийн сургуулилтад 200 гаруй байлдааны нисэх онгоц оролцож байгаагийн зарим нь үл үзэгдэгч сөнөөгч онгоц аж. БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн туршилтыг эсэргүүцэж АНУ Солонгосын хойгт бөмбөгдөгч нисэх онгоцуудаа байршуулсан ч Ким Жон Ун үл тоосон билээ. Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт алсын тусгалтай пуужин хөөргөж, пуужин 1000 км зайг туулан Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос энэ үеэрээ нэгэн дор гурван пуужин харваж чадах байжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 10 )
Zuvhun Mongoldoo humuus ee gej
Zuvhun Mongoldoo humuus ee gej
Zuvhun Mongoldoo humuus ee gej
Zuvhun Mongoldoo humuus ee gej
хойд солонгос өөрийгөө л хамгаалах гэж ядаж бга. хэзээ ч дайн өдөх гээгүй. харин америк нээнтэг хайж бусдын газар нутагт хүний амиар тоглолт хийж дайн хийдэг
chi anu -d ochood jinkheneesee yamar uls gedgiig oil;gono , 4 uulyn dundaasaa garchikhaad ingeji khutsaach , khoid solongos bol khamgiin buuranguy , khunii erkhiig deed zergeer zurchidug uls shuu dee
usa gj 1 ulairsan yumnuud bolioosoi!!!
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАНДАА УНАСАН БОЛД ГЭДЭГ НӨХӨР БСШУС-ЫН ЯАМНЫ СУГ-ЫН ДАРГА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙХ ЮМ ИНГЭЖ БОЛОХ УУ ????????????????????