Сири улс “Исламын улс” бүлэглэлийн террористуудаас бүрэн чөлөөлөгдсөн талаар ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабаас мэдээлжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн Сирийн газар нутаг дахь цэргийн ажиллагаа нь ерөнхийдөө дууссаныг мэдэгдэв. Харин АНУ-ын Батлан хамгаалах яам ОХУ-ын мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн талаар “RT” агентлаг мэдээллээ. ОХУ Сирийг “Исламын улс”-аас бүрэн чөлөөлж чадаагүй гэж Пентагон үзэж байгаа бололтой. Тэгвэл ОХУ үүнийг “АНУ хууль бусаар цэргээ Сирид үлдээхийг оролдож байна” гэжээ. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Америкийн тал зөрчилдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг илүүд үзэж байгаа аж. Тиймдээ ч Сири дэх ОХУ-ын цэргийн ажиллагааг буруутгасаар ирсэн. Харин Сирийн Ерөнхийлөгч хэт даврагчдаас ангижирахад нь ОХУ л тусалж байгааг хэлдэг. АНУ-ын хайхрамжгүй ажиллагаанаас болж олон сири иргэн амиа алдаж, хүнд хэцүү цагт эмнэлгүүд нь бөмбөгдөлтөд өртсөнийг Башар Асад учирлаж байв.
“Одоо Дейр эз-Зор” мужид л цэргүүд үлдсэн” гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, армийн генерал Валерий Герасимов мэдэгджээ. Тэрбээр “Хэт даврагч “Исламын улс” бүлэглэл Сирийн нутаг дэвсгэрээс арчигдаж, аюулгүй болсон. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу энэ талаар дээд ерөнхий командлагч Владимир Путинд мэдэгдсэн” гэж гадаадын цэргийн атташе нартай хийдэг жил бүрийн уулзалт дээрээ хэлсэн байна. Хамгийн сүүлд өчигдөр генерал Хасан Сухелийн цэргүүд Дейр эз-Зор мужид үлдсэн террористуудыг бөмбөгдөж, хот, суурингуудыг нь чөлөөлжээ.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 8 )
Сирийн арми, курдуудын арми, сирийн босогчид, исламын улс дээр оросын цэрэг америкийн цэрэг мэдээж бүс нутгийн иракаас аваад толгой эргэмээр юман дундаас салж чадсан гэдэгт итгэлгүй л байна шүү ккк
ALGUURHNAAR AYIIN N DAGAJ USTGAH HEREGTEI
TSERGEE BUU GARGA DAHIAD EZLEED AVNA TSERGUUDEER BUTEEN BOSLOLT HIILGE
Yankuud yu ingenuu. Ulsturiin argaar shiidehiig husdeg genuu. Delhiin humuusiig bugdiig ni mutant bolgochihson gj boddiin bhdaa. Manguu Yankuud yum daa haha.
Болоошдээ ОХУ зөв юм хийлээ.
Дайны олз хайдаг Америк улс Герман, Солонгос, Вьетнамыг хувааж үймүүлдэг шиг Сирийг хувааж олз хайх нь.
Хувхай Америкууд л ийм дайныг едеесен бегеед хеерхий муслиманчуудыг евер хооронд нь алалцуулаад дууслаа даа. Путин дээ баяр хургэе.