Ксения Собчак Путинд ялагдахаа хүлээн зөвшөөрөв үү

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

 ОХУ-ын Ерөнхийлөгч 65 настай Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн билээ. Хойд хөршийн Төрийн тэргүүний сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдсэн 36 настай Ксения Собчак Путиний шийдвэрийн талаар сэтгүүлчдэд ярьжээ. “Үнэнээ хэлэхэд би энд ямар ч үйл явдал олж харахгүй байна. Путин сонгуульд ялдаг гэдгийг бид сайн мэднэ. Тэр ялна. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байгаа хүмүүсийн өмнөөс ярих хэрэгтэй байна” гэж Собчак “РИА Новости”-д ярьсан байна. Путин Доод Новгород хотод ажлаар яваа бол Ксения мөн тус хотод сайн дурынхантай уулзалт хийжээ.

Путин ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байна. Түүнийг нэрээ дэвшүүлэхээр шийднэ гэсэн таамаг эртнээс явсан билээ. Харин өрсөлдөгч нь эмэгтэй хүн байна гэж ажиглагчдын таамаглаж байсанчлан сөрөг хүчнийг дэмжигч, нийгмийн олон ажилд оролцдог, телевизийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан Ксения Собчак Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Оросуудын 95 хувь нь түүнийг таньдаг ч улс төрд ямар ч туршлагагүй Ксения олон жил Төрийн тэргүүний албанд байсан "хатуу самар" Путинийг дийлэх болов уу.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nuudgai(66.181.185.145) 2017 оны 12 сарын 07

Sobchakiig bi ch yalna shdee. Ha ha ha. Puting yalna genee. Em hunii dotor bas emeel hazaartai mori bagtddag l yum bainashu. Gehdee, tovogdoo, ksyusha mini. Nad deer hureed ir. 2 uulaa zugaatsaya, zugeer

0  |  0
Зочин(202.9.40.177) 2017 оны 12 сарын 07

хаха Собчак

0  |  0
ВВП(122.201.22.195) 2017 оны 12 сарын 07

В.Путин бол оросын Еренхийлегчид нэр дэвших нь зайлшгуй! Туунд ойрын 10 жилд ерселдегч гарахгуй! Гарлаа ч Оросыг Путин шиг нэгтгэж захирч чадахгуй!

0  |  0
Top