Лондон Трампыг хүлээж авахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

Их Британийн нийслэл Лондон хотын дарга Садик хан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт хандан улсад нь айлчлахгүй байсан нь дээр гэж сануулжээ. Трамп ирэх хоёрдугаар сард Лондон хотод айлчлахаар төлөвлөж байгаа аж. Тэгвэл Садик Хан “Geo TV”-д өгсөн ярилцлагадаа “Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Тель-Авив дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх тушаал гаргасан нь маш ноцтой асуудал. Тэрбээр Арабын ертөнцийг гутаан доромжилж байна. Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарлах эсэхийг Израиль болон Палестин улс шийднэ. Трампын хийж буй үйлдлийг олон улс ч шүүмжилж байгаа” гэжээ.

АНУ, Их Британи улс найрсаг харилцаатай учраас тэрбээр Трампт хандан Лондонд айлчлахгүй байхыг зөвлөж байгаа аж. Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болохоос өмнө ч их британичууд эсэргүүцдэг байсан юм. Дэлхийн дулаарлын асуудлаар Британийн эрх баригчидтай санал зөрөлдөж, уур амьсгалын өөрчлөлтийг зохиомол зүйл гэж үзэн үл тоодог түүнийг өнгөрсөн онд Лондонд айлчилвал буцааж хөөнө гэж британичууд сануулж байсан удаатай.  

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(109.89.138.79) 2017 оны 12 сарын 10

Америкийн тэргуун христийн шашинт англи улсад очих гэж байгаа болохоос ямар лалын шашинт арабад очих гэж байгаа. Энэ лал яршиг бна даа америкийн еедеес. Удахгуй европод их цэвэрлэгээ лалууд дээр явагдана.

0  |  0
gotov(66.181.180.151) 2017 оны 12 сарын 09

MUNHNAR EEJ

0  |  0
Зочин(202.21.106.140) 2017 оны 12 сарын 09

Хэлж бгаа үг, хийж бгаа үйлдлээ мэдэхээ бсан зөнөгийг амбаардсан нь дээр.

0  |  0
zxz(213.185.10.40) 2017 оны 12 сарын 09

ene muu islamiin shees yu be chinii meddeg asuudal bish kk

0  |  0
Top