Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгэн сэрэмжлүүлэг, уриалга гаргасан нь олон хүнийг сэрдхийлгэжээ. Энэ нь дэлхий дахинд сэтгэцийн олдмол өвчтэй хүмүүс эрс ихэсч байгаа тухай мэдээлэл юм. ДЭМБ олон улсын нийгэмлэгүүдэд хандан хүмүүс сэтгэцийн өвчтэй болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, судалгаа хийж, энэ асуудалтай тэмцэхэд дорвитой арга хэмжээ авахыг уриалсан байна.
Дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сэтгэцийн олдмол өвчтэй хүмүүсийн тоо 2030 он гэхэд одоогийнхоос гурав дахин нэмэгдэхийг ДЭМБ анхааруулжээ. Дэлхий дахинд одоогоор сэтгэцийн олдмол өвчтэй 50 сая хүн байгаа аж. 2050 он гэхэд энэ тоо 152 сая болж нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Амьдралын хэвшил, нийгмийн байдал зэргээс үүдэн жилд 10 сая хүн сэтгэцийн өвчтэй болж байна гэсэн аймшигт тоог ДЭМБ мэдээлжээ. Тэдний зургаан сая орчим нь ядуу буурай, дунд орлоготой орны иргэд байгаа аж. Амьдралын хэвшил, нийгэм, эдийн засгийн байдал гээд олон зүйлээс шалтгаалан хүний оюун ухаан өөрчлөгдөж, зан ааш нь доголдон сэтгэцийн олон эмгэгтэй болдог байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )