Иерусалим хотыг Израилийн нийслэл гэж зарлаж байгаагаас болж палестинчууд өчигдөр тус хотод болон Израильд эзлэгдсэн газруудад эсэргүүцлийн жагсаал хийжээ. Энэ үеэр Израилийн цэргүүд болон палестинчуудын хооронд мөргөлдөөн болж, хоёр палестин иргэн амиа алдсан байна. Шархадсан хүний тоо 700 хол давжээ. “RT” агентлагийн мэдээлснээр, Газын зурваст эсэргүүцэл илэрхийлэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зургуудыг шатааж, Израилийн цэргүүд рүү чулуу шидсэн байна. Цэргүүд хариуд нь гал нээжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарласан билээ. АНУ тус улсын одоогийн нийслэл Тель-Авиваас нь Элчин сайдын яамаа нүүлгэж, Иерусалимд байршуулна гэсэн юм. Олон улсын удирдагчид Трампыг сайтар бодолцсон үйлдэл хийхийг сануулжээ.
Газын зурвасаас Израиль руу хоёр пуужин харважээ. Израиль хариуд нь Палестин руу их буугаар галласан байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 6 )
Trump gej neg erguu gulug bna
ierucacalim bol yah argaggui Izraliin niiclel baican shuu dee tuuh uuniig oguuleh bolno
ierucacalim bol yah argaggui Izraliin niiclel baican shuu dee tuuh uuniig oguuleh bolno
ierucacalim bol yah argaggui Izraliin niiclel baican shuu dee tuuh uuniig oguuleh bolno
1 мулгуугаас болж 700хүн хорвоог орхиж байна! Еврейчүүдийн ухаан Монголоос ялгарах юм алга!