Германд Трампын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болов

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

 Германы нийслэл Берлин хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Израилийн төрийн далбааг шатаажээ. Германы Гадаад хэргийн сайд Томас де Мезьер энэ хэргийг АНУ-ын Ерөнийлөгч Доналд Трампт чиглэсэн эсэргүүцлийн ажиллагаа байсныг хэлэв. Трамп энэ сарын 6-нд Иерусалимыг Израилийн нийслэлээр зарлаж, Америкийн Элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэх ажлыг эхлэхийг үүрэгдсэн билээ. “Еврейчүүд болон Израилийг ийм ичмээр замаар доромжлохыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Германд хүн үзэл бодлоо илэрхийлэх нь хэзээд чөлөөтэй байдаг. Гэхдээ энэ эрхээ тайван замаар илэрхийлэх ёстой” гэж Германы Гадаад хэргийн сайд Томас де Мезьер “Bild” сонинд ярьжээ. 1000 гаруй хүн Бранденбургийн хаалганы дэргэд эсэргүүцлээ илэрхийлж, Израилийн хоёр ч төрийн далбааг шатаасан байна. Хуулийн байгууллагынхан 10 орчим хүнийг баривчлан саатуулжээ.

АНУ-ын шийдвэрээс болж Газын зурваст үймээн дэгдэж, 760 орчим хүн шархдаж, хоёр хүний амь эрсэдсэн хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан билээ. Трампын шийдвэрийн дараа палестинчууд Израилийн цэргүүд рүү чулуу нүүлгэж, тэд хариуд нь их буугаар галласан байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(109.89.138.79) 2017 оны 12 сарын 11

Чулууны эсрэг их буу. Тэгээд их бууны суманд 2 хун. Уг нь их буу оптоор нь нялмаар юм.

0  |  0
зочин(202.179.24.2) 2017 оны 12 сарын 11

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш АНУ-ын нэр хүнд Олон Улсын тавцанд Ганхаж байна дөө Трампын Хэт их Түрэмгий бодлого Дэлхий нийтийн Дургүйцлыг илт хөдөлгөж байгаа юм даа

0  |  0
Top