16 настай оюутан шоронд гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

 Оросын Хабаровск мужийн нэгэн коллежийн оюутан 16 настай Алена Савченко амьтадтай зүй бусаар харьцаж, хөнөөсөн хэргээр шоронд оржээ. Гэхдээ тэрбээр торны цаана цагийг дэмий үрээгүй аж. Алена дурлалт залуу Артем Нечаевтайгаа гэрлэсэн байна. Бүсгүй энэхүү баяртай мэдээгээ цахим хуудсаараа хуваалцжээ. Гэрлэлтээ батлуулсан зургаа нийтэлсэн тэднийг “дугуй дугуйгаа олжээ” гэж хүмүүс шүүмжилж байгаа аж. Учир нь Аленагийн нөхөр нь мөн амьтадтай зүй бусаар харьцдаг нэгэн гэнэ.

Өнгөрсөн намар цахимаар тарж, хүмүүсийг цочирдуулсан амьтадтай хэрцгийгээр харьцаж, хөнөөж байгаа бичлэг дээр Алена эмэгтэй найзтайгаа гарсан байна. Найзыг нь гэрчээр байцааж, Аленад дөрвөн жил гурван сарын хорих ял оноожээ. Түүнийг тэнэмэл амьтдыг алж, хэрцгийгээр харьцсан гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OOGII(80.4.135.62) 2017 оны 12 сарын 12

IIM SURUG ENERGI DAGUULSAN BULAI YUMNUUDIIN TUHAI MEDEE MEDEELEL BITGII ORUULJ BAI. EDNII TUHAI MEDEE HEND CH HEREGGUI HOG SHUU DEE. UNSHSAN HUNII MELMII TARHIIG L BUZARLANA

0  |  0
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final

0  |  0
Top