Мадуро сөрөг хүчнийхнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглов

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчиндээ том хориг тавьжээ. Тэрбээр сөрөг хүчнийхнээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглосон талаар “RT” агентлаг мэдээллээ. Хотын даргын сонгуульд санал өгсөн намын гишүүд л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болно гэж Мадуро үзжээ. Хотын даргын сонгуульд оролцоогүй намууд ийнхүү ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүй болов.

Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцдэг сөрөг хүчнийхэн Венесуэлийн сонгуулийн системийг эсэргүүцэн хотын даргын сонгуульд саналаа өгөөгүй байна. Тэгвэл Мадуро улсынхаа сонгуулийн тогтолцоог 100 хувь шударга гэж мэдэгджээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final

0  |  0
Top