Сири дэх цэргийн ажиллагаанд оролцож буй ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн тус улсаас гарч эхэлжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Путин Сириэс явсан цэргийн эхний бүрэлдэхүүнтэй уулзсан. Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад манай цэргүүдийг хүндэтгэж, тус улсад энхтайван тогтооход ОХУ чухал нөлөө үзүүлснийг хэлсэн” гэсэн байна.
Гэхдээ ОХУ Сири дэх “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийг бүрэн дарах хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх аж. Энэ талаар хойд хөршийн Ерөнхийлөгч Путин Сириэс явсан цэргийн эхний хэсэгтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Дайн дуусах болоогүй ээ.