АНУ Оросыг буруутгалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Оросыг буруутгасан мэдэгдэл хийлээ. ОХУ нь Хойд Солонгосын эсрэг тавьсан НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолыг зөрчсөн гэж АНУ үзэж байна. “ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд том дэмжлэг үзүүлж байгаа. Тэд үүн дээр нэмж хориг тавьж болох байсан. Гэхдээ тэд үүнийг хийгээгүй. БНАСАУ-ын цөмийн аюулын эсрэг тогтоолыг ОХУ хэд хэдэн удаа зөрчсөн гэх нотолгоо байгаа” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ярьжээ. ОХУ 35 мянган хойд солонгос иргэнд ажлын байр олгосон нь НҮБ-ын тогтоолын эсрэг үйлдэл болсон байна. Тэгвэл Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ-ын тал Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг мөрдөж байгааг хэлжээ.

АНУ Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн байсан бол өчигдөр Рэкс Тиллерсон Атлантын зөвлөлд тавьсан илтгэлдээ “БНАСАУ-ын хүссэн цагт нь хэзээ ч хэлэлцээр хийхэд бид бэлэн байна. Бид эхний уулзалтаа ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр хийхэд бэлэн” гэжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ho ton(66.181.182.187) 2017 оны 12 сарын 13

MUNHNAR EEJ

0  |  0
Top