БНСУ-ын Ерөнхийлөгч Хятадтай харилцаагаа сэргээхээр айлчилж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хятадын дарга Си Жинпин нар маргааш дээд хэмжээний уулзалт хийнэ. Баллистик пуужинг замаас нь устгах Америкт үйлдвэрлэсэн “THAAD” системийг БНСУ-д байрлуулснаас болж Хятад, Өмнөд Солонгосын харилцаа хөндийрсөн билээ. Тэгвэл хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа эргэн сэргээхийг хүсч байгаа аж. “THAAD” системийг Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюулаас бүс нутгийг хамгаалах зорилгоор байрлуулсан гэж АНУ, Өмнөд Солонгос хоёр мэдэгддэг ч өндөр хүчин чадалтай хяналтын төхөөрөмжөөр Хятадын армийн үйл ажиллагааг тагнаж байна гэж Си дарга дургүйцдэг байна.

Мүн Жэ Ин Хятад улсад хийх дөрвөн өдрийн айлчлалаа өнөөдөр эхэлжээ. Тэрбээр Бээжинд очоод өөрийн улсын иргэдтэйгээ уулзалт хийсэн байна. Мүн Ерөнхийлөгч энэ үеэрээ БНСУ, Хятадын харилцаа эргээд сэргэх нь чухал гэж тэмдэглэн хэлжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guurs(66.181.182.187) 2017 оны 12 сарын 13

mongold ashigtai

0  |  0
Top