АНУ-ын 44 мянган цэрэг хаашаа алга болсон бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 14

 АНУ-ын 2018 оны батлан хамгаалахын төсвийн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхлэв. Доналд Трамп сүүлийн долоон жилийн туршид анх удаагаа армийн албан хаагчдынхаа тоог нэмнэ гэжээ. Түүнчлэн армиа шинэ зэвсэг болон шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангах аж. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч 44 мянган цэрэг одоо хаана байгаа талаар ам нээсэнгүй гэж ажиглагчид бичиж байна. Конгрессын гишүүн асан, либертаруудын удирдагчдын нэг, ахмад дайчин Рон Полын хэлж байгаагаар энэ асуудал олон жилийн турш байсаар ердийн зүйл болжээ. Трампын захиргааны үед цэргүүд хаана байгаа нь улам бүр мэдэгдэхгүй болсон байна. Тэрбээр “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа Америкийн цэргийн албан хаагчдыг бүгдийг нь гэрт нь хариулах ёстойг хэлжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан тайланд өгүүлснээр дэлхийн бараг бүх оронд америк цэрэг байгаа аж. Фижи дэх хоёр офицероос эхлээд Герман, Японд хэдэн мянган америк цэргийн албан хаагч байна. Гэвч 44 мянган цэрэг “хаана байгаа нь тодорхойгүй” гэсэн ангилалд хамаарагдаж байгаа юм. Пентагон үүнийгээ нэгдсэн тоолох систем байдаггүйтэй холбон тайлбарлажээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
burhan min(66.181.190.156) 2017 оны 12 сарын 14

MUNHNAR EEJEE

0  |  0
Зочин(109.89.138.79) 2017 оны 12 сарын 14

Изриалд л байна лээшдээ эд чинь. Аравуудын цусыг холино гээд яриж байхчуулээ

0  |  0
хүн(202.21.106.119) 2017 оны 12 сарын 14

тусламжийн болон сүмийн байгуулгын албан хаагч нэртэй тусгай ажилтнууд дэлхийгээр нэг доншуучилж ашиг хонжоо хагарган бутлалт юу байна гээд явж байгаа биз

0  |  0
Top