ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оны сүүлчээр хийдэг уламжлалт том хэвлэлийн хурлаа хийж байна. Энэ жил түүний хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчдийн тоо рекорд тогтоожээ. Дотоод, гадаадын 1640 сэтгүүлч хурлыг сурвалжилж байгаа аж.
Путин Оросын гадаад болон дотоод бодлогын талаарх асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч байна. Түүнчлэн ирэх гуравдугаар сарын 18-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх асуултад хариулжээ. Путин “Би бие даан нэр дэвших болно. Гэхдээ нам болон иргэдийнхээ дэмжлэгийг хүлээж байна” гэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч урьдын адил өөртөө итгэлтэйгээр товч тодорхой ярьж, түүнээс асуулт асуухад нь сэтгүүлчдэд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тусалж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )