Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хятад улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр Хятадын дарга Си Жинпинтэй Бээжин хотын Ардын их хурлын танхимд дээд хэмжээний уулзалт хийжээ. Тэдний ярианы гол сэдэв нь Солонгосын хойгийн тогтвортой байдлын тухай өрнөсөн байна. Бүс нутагт дайн дэгдэхээс урьдчилан сэргийлж, талуудыг холбож хэлэлцээрийн ширээнд суулгахыг эрмэлзэнэ гэдгээ Хятадын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Гэхдээ тэд уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэл хийсэнгүй. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болсноосоо хойш Хятад улсад анх удаагаа айлчилж байгаа Мүн Жэ Ин “Хоёр улсын ан цав гараад байсан харилцааг эргэн нийлүүлж, харилцаа, хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэх болно. Солонгосын хойгийн энх тайван байдлыг хадгалахын төлөө Хятад улс ч хүчин чармайлт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )