Орос, АНУ-ын сөнөөгч онгоцууд Сирид байлдах шахжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

 ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын байлдааны онгоцууд руу АНУ-ын Цэргийн агаарын хүчний сөнөөгч онгоцууд гал нээсэн гэсэн мэдээллийг үгүйсгэлээ. Сирийн зүүн хэсэгт энэ явдал болжээ. Хоёр “Су-25” онгоц хүмүүнлэгийн цувааг дагаж явсан байна. Тэр үед АНУ-ын “F-22” сөнөөгч онгоц дөхөж очжээ. Энэ явдлыг хараад Оросын “Су-35С” онгоц хамгаалах үүрэг гүйцэтгэн дөхөж очиход Америкийн онгоц алга болсон байна. Пентагон Оросын нисгэгч нарыг зөрчилдөөнгүй бүсэд нэвтэрч, дүрэм зөрчсөн гэж буруутгаж байгаа аж.

Сирийн агаарын зайд болсон дээрх зөрчилдөөний талаар олон улсын хэвлэлүүд янз бүрээр мэдээлж байгаа юм. Лхагва гарагт Аль-Маядин хотын ойролцоо болсон энэ хэргийн талаар Америк болон Британийн хэвлэлүүд буруу мэдээлэл дамжуулж байгааг ОХУ-ын тал мэдэгдэв. Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлэхдээ ““Су-25” онгоцууд хүмүүнлэгийн машины цувааг дагаж 3300 метрийн өндөрт явсан юм. Энэ үед Евфратын зүүн эргээс Америкийн “F-22” сөнөөгч онгоц дөхөж ирсэн. Тэдэн рүү ойролцоо 10 мянган метрийн өндөрт үүрэг гүйцэтгэж явсан Оросын “Су-35С” онгоц дөхөж очиход “F-22” тус бүсийг орхисон” гэлээ. Харин АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын газраас Оросын онгоцууд Сирийн чөлөөт бүсэд нэвтэрсэн учир дээрх үйлдлийг хийсэн гэсэн тайлбар хийж байгаа аж.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
klo(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
рус(202.70.37.34) 2017 оны 12 сарын 15

орос шиг баатарлаг ард түмэн байхгүй шдээ

0  |  0
varan(103.26.194.157) 2017 оны 12 сарын 15

Америкыг магтдаг хүн ховор болжээ . Тоймч гэж өөрийгөө өргөмжөлсөн Уламбаяр ( хэн түүнд олон улсын тоймч гэж цол хайрласан юм вэ.) хүртэл Америк гэж дуугархаа больчихсон байна.

0  |  0
Зочин(66.181.188.33) 2017 оны 12 сарын 15

ЧӨЛӨӨТ БҮС ЮМ БОЛ НЭВТЭРЧ БОЛНО ШТЭЭ

0  |  0
alaad ogoosei(103.57.93.160) 2017 оны 12 сарын 15

Muusain yankuudiig 1 balbaad ogoosei

0  |  0
Top