Япон улс Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөжээ. Ийнхүү БНАСАУ-ын 103 компани, 108 хувь хүн хоригт багтсан талаар Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сүга мэдэгдсэн байна.
Хойд Солонгос өнгөрсөн сарын сүүлчээр алсын зайн тусгалтай баллистик пуужин туршсан билээ. Пуужин 1000 км зайг туулж, Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм. БНАСАУ энэ үеэрээ нэгэн дор гурван пуужин харваж чадах байсан гэсэн тагнуулын мэдээлэл байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Япон улс хоригоо өргөжүүлэх болсноо мэдэгджээ. Түүнчлэн олон улсад хандан хойд солонгосчуудыг хүлээн авч ажлын байраар хангах зэргээр тус улстай хамтын ажиллагаатай байхаа зогсоохыг уриалж буйгаа Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сүга мэдэгдсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 8 )
Тэд эх орондоо байж дарангуйлагчийнхаа учрыг олсон дээр.Түүний зэвсгийн мөнгө олж өгч болохгүй.
Хойд Солонгосын бас нэг тарваган юмнаас болоод энгийн иргэд нь л хохирч байна даа зайлуул
Хойд солонгос эх орноо батлан хамгаалахын тулд харийн түрэмгийлэгчдын эсрэг зэвсэг үйлдвэрлэн туршиж байгаа гэж ойлгож байна ,тэд дайныг хүсээгүй
mongolchuudaa ajilluulj chadahgui hevtej uheruud
хойд солонгос дайн хийхийг бодоогүй. ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ БАТЛАН ХАМГААЛАХ ГЭЖ ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БГАА ГЭЖ ҮЗДЭГ
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com