Мьянмарын Ерөнхийлөгч буруугаа хүлээв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 16

  Мьянмарт өнгөрсөн намар исламын шашинт рохинжа үндэстнүүд бослого дэгдээж, Засгийн газар нь тэдний эсрэг хүч хэрэглэсэн билээ. Тэгвэл Мьянмарын Ерөнхийлөгч Тхин Чо “NHK” телевизэд ярихдаа “Рохинжачуудыг буцааж авчирна. Ирэх хоёрдугаар сараас энэ ажил эхэлнэ. Одоо тэдний амьдрах орон байрыг барьж байгаа” гэсэн байна. Армийнхны хүчирхийллээс зугтсан тэд хөрш Бангладеш руугаа дүрвэж, тус улсыг нэлээд хүнд байдалд оруулсан юм. Тэрчлэн ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэлээ гэж Мьянмарын Төрийн зөвлөх, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чиг хүний эрхийн байгууллагууд буруутгаж буй. Түүний шагналыг хураах хүсэлтийг Нобелийн хороонд өгсөн удаатай.

НҮБ-аас мэдээлснээр Мьянмарт өнгөрсөн наймдугаар сараас эхлэн явагдсан цэргийн ажиллагаагаар 640 мянган рохинжа үндэстэн Бангладеш руу дүрвэжээ. Мөн хэдэн арван хүн шархдаж, амиа алдсан гэсэн мэдээлэл байдаг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top