ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьж “Исламын улс” бүлэглэлийнхэн халдлага үйлдэх гэж байгаа талаар Тагнуулын төв газраас Оросын талд мэдээлсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлжээ. Террористууд Санкт-Петербургт халдлага үйлдэх гэж байсныг АНУ олж мэдэгдээгүй бол олон хүний амь нас эрсдэх байсан аж. Цагаан ордноос мэдээлэхдээ “Энэ явдал нь хоёр орны харилцаанд ч сөргөөр нөлөөлж байна” гэжээ. Орос, АНУ-ын удирдагч нар өчигдөр Путиний санаачилгаар утсаар ярьсан нь энэ аж.
АНУ-ын өгсөн мэдээллийн дагуу террористуудыг баривчилсан байна. Тэд Казаны сүмд дэлбэрэлт үйлдэх гэж байжээ. Түүнчлэн Санкт-Петербург хотын олон хүн цуглардаг газруудад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нь илэрчээ.
Оросын лидер АНУ-ын Ерөнхийлөгчид хандан Тагнуулын төв газрын захирал Майк Помпеод талархал илэрхийлж байгааг нь дамжуулж өгөхийг хүсчээ. Мөн халдлагын талаарх мэдээллийг олж, сануулсан Америкийн тагнуулын газрын ажилчдад талархаснаа илэрхийлсэн байна. ОХУ, АНУ хоёр энэ салбарт хамтран ажиллаж, терроризмыг ялах болно гэдгийг Путин, Трамп нар хэлжээ. Доналд Трамп ч мөн Путинийг утасдсанд баярласнаа илэрхийлсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
GOOD JOB, GOOD LUCK