Торонто хотын цагдаагийн газар тэрбумтан Шерман болон түүний эхнэрийн үхлийн шалтгааны талаар мэдээлэл хийжээ. Тэдний үхэл сэжигтэй байгаа аж. Канадын эмийн корпорац “Apotex”-ийг үүсгэн байгуулагч Бернард Шерман болон түүний эхнэр Хани нарын цогцос гэрээс нь олджээ.
“CBC” телевизийн мэдээлснээр, гэр бүлийн хоёрыг олсоор хүзүүг нь боосон байх өндөр магадлалтай аж. Тэдний цогцсыг Торонто хот дахь гэрээс нь уржигдар олсон бол үхлийн шалтгааныг нь тодруулах ажил өчигдөр болон өнөөдөр хоёр өдөр үргэлжилжээ. Бернард Шерман нь “Canadian Business” сэтгүүлээс шалгаруулсан тус улсын баячуудын жагсаалтад 15 дугаарт орж байсан юм. Тэрбумтны гэр бүлийнхэнд өш хонзон санасан хэн нэгэн байсан эсэхийг тодруулахаар цагдаа нар ажиллаж байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )