Синьхуа агентлагийн мэдээ: Москвагийн цагаар 17-ны 10 цагийн үед, ОХУ-ын "Союз-FG" зөөгч пуужин 3 нисгэгч тээсэн "Союз MS-07" сансрын хөлгийг Казахстаны Байконур хөөргөлтийн төвөөс амжилттай хөөргөв. Одоо сансрын хөлөг пуужингаас салж, олон улсын сансрын станц руу нисэж байна.
Төлөвлөгөөний дагуу, 3 нисгэгч олон улсын сансрын станцад очсоны дараа 168 хоног ажиллаж, урьд байсан Оросын сансрын нисгэгч Александр Мисуркин, АНУ-ын хоёр сансрын нисгэгчтэй хамт био технологи, геофизик, анагаах ухааны салбарт 300 гаруй туршилт хийх юм. ОХУ-ын сансрын нисгэгч Антон Шапрев сансрын станцаас гарч, 17 жил ажилласан хиймэл дагуулын холбооны антенд сэлбэг хийж, станцад холбооны төхөөрөмж угсарна. Мөн, сансрын нисгэгчид ОХУ, АНУ-аас хөөргөсөн ачааны олон хөлгийг хүлээж авах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )