Оросын телевизийн хөтлөгч Ксения Собчак ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан билээ. Түүний сонгуулийн кампанит ажил ид үргэлжилж байна. Тэрбээр Екатеринбург хотод сонгуулийн сурталчилгааны төвөө нээжээ. Ксения екатеринбургчүүд түүнийг халуун дулаан хүлээж авсанд баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр иргэдтэй уулзалт хийх үеэрээ Юлия Савиновских гэх эмэгтэйг тусгайлан хүлээн авч уулзжээ. Эмэгтэйг хөхөө авахуулах мэс засалд орсных нь дараа хүүхэд асран хамгаалах байгууллага түүнээс хоёр хүүхдийг нь авсан байна. Ксения Собчак түүнд хүүхдүүдээ эргүүлэн авахад нь туслахаа амлажээ.
Екатеринбургийн оршин суугч Юлия Савиновских, түүний нөхөр Евгений нар таван хүүхэдтэйгээ амьдардаг аж. Харин хэдэн сарын өмнө Юлия хөхөө 6 размераас 1 размер болтол нь жижигрүүлэх мэс засалд орсны дараа асуудал эхэлжээ. Хүүхэд асран хамгаалах байгууллага түүнээс өргөмөл хоёр хүүг нь авсан байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )