Хойд Солонгос кибер халдлага хийсэн үү

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

  Цагаан ордон БНАСАУ-ыг өнгөрсөн тавдугаар сард болсон кибер халдлагад буруутгасан талаар “CBS” телевиз мэдээлэв. “WannaCry” вирусийг ашиглан үйлдсэн том халдлага нь дэлхийн 150 гаруй орны 230 мянга гаруй компьютерийг хамарсан билээ. Үүнээс өмнө Их Британийн Аюулгүй байдлын сайд Бен Уоллес мөн “Пхеньян “WannaCry” вирусийн халдлагад холбоотой” гэж мэдээлж байсан юм.

“WannaCry” вирусийг ашиглаж “Windows” үйлдлийн системтэй компьютерууд руу халдсан том ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээ нэг тэрбум ам.доллар хол давсан байна. Америкийн шинжээчдийн мэдээлснээр, кибер халдлага өнгөрсөн тавдугаар сарын 12-нд эхэлж, долоо хүрэхгүй хоногт 150 гаруй орны 230 мянга гаруй компьютер вирустжээ. Хакерууд цаашид ч халдлагаа хийнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм. Халдлагыг Европын Холбооны Европол байгууллага, Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа аж. Кибер халдлагад буруутгагдаж байгаа бас нэг улс нь Хятад юм. “WannaCry” вирусийг тарааж “заасан хугацаанд мөнгө шилжүүлэхгүй бол компьютер дээрх мэдээллийг тань устгах болно” гэсэн анхааруулгыг хятад хэлийг төгс мэддэг хүн бичсэн болохыг тогтоожээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top