НҮБ-ын тогтоол АНУ-аас болж батлагдсангүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Иерусалим хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэх тухай тогтоол гаргажээ. Харин АНУ үүнд нь хориг тавьсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ тогтоолыг батлахыг Аюулгүйн Зөвлөлийн 14 гишүүн улс дэмжсэн бол АНУ эсэргүүцлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс эсэргүүцсэн учир дээрх тогтоол батлагдсангүй.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарласнаас болж Газын зурваст дайн дэгдээд байгаа билээ. Энэ хотыг ирээдүйн төрт улсынхаа нийслэл гэж үздэг палестинчууд болон хөрш орнууд нь Трампын шийдвэрийг эсэргүүцэж байна. Израилийн армийнхан болон палестинчууд харилцан дайралт хийж, Газын зурваст өдөр бүр мөргөлдөөн болж байгаа билээ. АНУ нь 1990 оноос хойш Палестин болон Араб-Израилийн асуудлаарх тогтоолд 14 удаа хориг тавьжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top