Хятадад үйлдвэрлэсэн "C919" зорчигч тээврийн хоёр дахь нисэх онгоц ням гарагт буюу өчигдөр Шанхай хотод анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. Хятад улс иргэний агаарын тээврийн салбарт дэлхийд тэргүүлэгч гүрэн болоход нэг алхам ойртож буй нь энэ юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр, тус онгоц ням гарагийн өглөөний 10:30 цагт Шанхайн олон улсын нисэх онгоцны "Пудун" буудлаас хөөрч, 2 цаг шахам туршилтын нислэг хийсэн байна.
Эхний “С919” онгоц энэ оны тавдугаар сард анхны туршилтын нислэгээ хийсэн бол өнгөрсөн сард хот хоорондын анхны нислэгээ хийсэн юм. "С919" бол Хятадад үйлдвэрлэсэн зорчигч тээврийн том оврын анхны нисэх онгоц билээ. Энэ онгоцыг зохион бүтээсэн Хятадын төрийн өмчит "Comac" компани ойрын хугацаанд зургаан ийм онгоц нэмж үйлдвэрлэн, 1000 гаруй удаа туршилтын нислэг хийхээр төлөвлөжээ.
"C919" онгоцыг "Боинг 737", "Эйрбус A320" онгоцнуудтай өрсөлдөхүйц түвшинд зохион бүтээсэн гэдэг.
Сэтгэгдэл ( 1 )
bas xurdatshtai xogjij bn shv urd xorsh