Дэлхийн Аялал жуулчлалын холбооны төв байр Ханжөү хотод байрлана

2017 оны 12 сарын 19

Жинжи Рибао сонины мэдээ: 17-нд Бээжин хотноо Дэлхийн Аялал жуулчлалын холбоо, Жэжян мужийн захиргаатай стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурснаар, Дэлхийн Аялал жуулчлалын холбооны төв байр Ханжөү хотын Шяошаньд албан ёсоор байрлах болно.

Дэлхийн Аялал жуулчлалын холбооны Зохион байгуулах комиссын дарга, Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын дарга Ли Жиньзао: Энэ нь Дэлхийн Аялал жуулчлалын холбоо, Хятадын аялал жуулчлалын салбарынхны шинэчлэл хийх шийдвэр зоригийг харуулсан төдийгүй, дэлхийн аялал жуулчлалын салбарынхны хамтын ажиллагаа өрнүүлэх эрмэлзлэлийг харууллаа. Энэ нь дэлхийн аялал жуулчлалын салбар дахь Хятад улсын үг хэлэх эрх, нөлөөг нэмэгдүүлэхэд ашигтай юм гэжээ.

Дэлхийн Аялал жуулчлалын холбоо бол Хятад улсын санаачилсан дэлхийн аялал жуулчлалын төрийн бус байгууллага бөгөөд энэ оны 9-р сард Чэндү хотод байгуулагдсан юм. Тус холбоо улс орнуудын аялал жуулчлалын нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар, дэлхийн олон талын аялал жуулчлалын нөөцийг нэгтгэж, дэлхийн аялал жуулчлалын салбарын эрүүл, тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулах зорилготой юм. Бээжингийн их сургуулийн профессор Ү Бихү: Хятадад Дэлхийн Аялал жуулчлалын холбоо байгуулагдаж байгаа нь дэлхийн аялал жуулчлалын салбарын удирдах эрх, үг хэлэх эрх хөгжиж буй орон руу шилжиж байгааг харуулж байна. Мөн ирээдүйд дэлхийн аялал жуулчлалын салбарт Хятад улс хөгжсөн орнуудтай солилцоо хийх сайн индэр, сайн боломж бүрдүүлснийг харуулж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top