Америкчуудын 35 хувь нь Доналд Трампын Ерөнхийлөгчийн хувьд хийж байгаа ажлыг нь боломжийн гэж үнэлсэн байна. “CNN” телевизийн явуулсан судалгаагаар ийм дүн гарчээ. Энэ нь АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нарын ажлын эхний жилийн үр дүнтэй харьцуулахад хамгийн бага нь байгаа аж. Судалгаанд оролцсон америкчуудын 59 хувь нь Төрийн тэргүүнийхээ ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Өмнө нь “Pew” судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар АНУ-ын иргэдийн 32 хувь нь л Трампын ажлыг сайшаасан билээ. Эдгээр судалгаанаас харахад, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын бүх цаг үеийн удирдагч нарын дотроос хамгийн муу нь байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
bolovsroltoi gegdeed bgaa manai uls turchid ulsaa yaj busniulj bgaag harj bgaa bizdee ,bolovsrol bish uhaan heregtei
terguun bolood udaagui hun yag ih ajil amjuulah ve .baga bagaar hiij l bgaa bizdee
ene ch sain hun bishee ter ehner shig ymniih ni bj bga tsaraign ee kkk yamar ch bolobsrolgui