Мьянмарт шархадсан Монголын бүргэдийг бүрэн эмчлээд суллана

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

  Монголын талын бүргэдэд GPS зүүж зэрлэг байгалд тавьсан нь Мьянмарт шархаджээ. Ийм төрлийн бүргэдүүдийн талаар оршин суугчдад мэдээлдэггүй аж. Ойн хэлтэс л мэдэж байдаг гэнэ. Монголоос очсон бүргэдийг Мьянмарын Минкин тосгоны оршин суугч чавхаар харваж шархдуулсан байжээ. Бүргэдийг энэ сарын 6-нд Мьянмарын байгаль хамгаалагчид олж авсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байлаа. Байгаль хамгаалагчид иргэддээ хандан нүүдлийн шувуудад дахин халдахгүй байхыг анхааруулсан байна. Тэд Монголын шувуу судлаачидтай холбоотой ажиллаж, бүргэдийг эмчилж, нисэж чадахаар болмогц нь байгальд тавина гэжээ.

Дээрх бүргэдэд Монголын байгаль хамгаалах нийгэмлэг GPS зүүж тавьсан аж. Түүний нэг далавч, нүд нь чавханд оногдож гэмтжээ.

Мьянмар улсад нүүдлийн шувууд очиж өвөлждөг ч талын бүргэд очсон анхны тохиолдол энэ болжээ. Энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонирхуулан мэдээлж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top