Өмнөд Солонгосын Жэчон хотын найман давхар байгууламжид өчигдөр орой гал гарчээ. Фитнесс төв, зоогийн газар, саун зэрэг үйлчилгээний байгууллагууд байрладаг тус барилгын автомашины зогсоолоос гал гарч эхэлсэн байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, амиа алдсан хүний тоо 29-д хүрчээ. 12 эмэгтэй, гурван эрэгтэй хүний цогцсыг таньсан байна. Бусад нь танихын аргагүй болсон байжээ. Галын улмаас түлэгдэж, угаартсан 26 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Аврах, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Амиа алдсан 29 хүний цогцсыг саунаас олжээ. Нас барсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгааг аврах албаныхан мэдээлсэн байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Хэдэн монголчууд маань өртөөгүй байгаадаа
Үнэхээр харамсалтай явдал болж ээ барилга байшин нь манайхыг бодвол илүү чанартай байдаг Солонгост ийм байхад манайх б ас энэ тал дээр анхаарах л хэрэгтэй Эмгэнэл илэрхийлье