Кубын Төрийн зөвлөлийн тэргүүн Рауль Кастро 2018 оны дөрөвдүгээр сард суудлаасаа бууна гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Төрийн болон Засгийн газрын тэргүүний хоёр дахь буюу сүүлчийн мандат маань дуусч байна. Куба удахгүй шинэ Ерөнхийлөгчтэй болно” гэж парламентад тавьсан илгээлтдээ өгүүлжээ. Улсын чухал албан тушаалыг нэг хүн хоёр удаа л хаших ёстой гэж тэрбээр үзэж байгаа аж. Өмнө нь парламент одоогийн Засгийн газрын бүрэн эрхийг сунгасан билээ. Засгийн газрын бүрэн эрх ирэх хоёрдугаар сард дуусах байсныг дөрөвдүгээр сард болгож сунгасан юм.
Рауль Кастро албан тушаалаасаа бууснаар коммунист удирдагчдын эрин үе дуусч байна гэж ажиглагчид бичиж буй. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусах хүртэл эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж амласан. Рауль Кубын төрөөс явснаар тус улсын хувьсан өөрчлөгдөж байгаа улс төр, эдийн засгийн байдал илүү ондоо болж, цоо шинэ Куба орон бий болно гэж яригддаг.
Рауль Кастро залгамжлагчаараа Мигель Диас-Канелийг нэрлэсэн билээ. 57 настай Мигель Кубын шинэ үеийн улстөрчдийн төлөөлөл болж байна.
Рауль Кастро, Мигель Диас-Канел нар.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )