Европоос ОХУ руу 500 ажиглагч илгээж хяналт тавина

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 23

  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар 500 ажиглагчаа илгээж хяналт тавих нь ээ. Хойд хөршийн Төрийн тэргүүний ээлжит сонгууль ирэх гуравдугаар сарын 18-нд болох юм. Ажиглагчдын зарим нь урт хугацааных бол зарим нь богино хугацаагаар Орост ажиглалт хийх аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил Оросын хуулийн дагуу сонгууль болохоос гурван сарын өмнө буюу энэ сарын 18-нд эхэлсэн юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top