Японы эзэн хаанд баяр хүргэхээр урьд хожид байгаагүй олон хүн цугларчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 23

 Японы эзэн хааны ордоны гадна маш олон хүн цугларч Акихитод 84 насны төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Иргэд түүнчлэн эзэн хааныхаа хэлэх үгийг сонсохоор идэвх гарган очсон байна. “NHK” телевизийн мэдээлснээр эзэн хаан “Өнөөдөр шиг ийм хүйтэн өдөр би хүнд нөхцөлд, хар салхи болон байгалийн бусад гамшигт өртөн амьдарч байгаа ард иргэддээ санаа зовж байна. Зүүн Японд 2011 онд болсон их газар хөдлөлт шиг зүйл бүү тохиолдоосой. Ирэх жил илүү тайван амгалан байгаасай гэж найдаж байна” гэжээ.

Токио хотын төвд байх эзэн хааны ордоны гадна 45 мянган хүн цугларсан нь урьд өмнөхөөсөө хамгийн олон иргэн эзэн хаандаа төрсөн өдрийн мэнд хүргэсэн явдал болжээ. Акихито хаан 84 насныхаа төрсөн өдрөөс эхлэн титмээ шилжүүлэн өгөхдөө бэлтгэж эхлэхээ мэдэгдэж байсан билээ.

http://cdn.manilatimes.net/wp-content/uploads/2017/12/Emperor-Akihito-84th-birthday.jpg

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.10.23.4) 2017 оны 12 сарын 26

уламжлалд суурилсан хөгжил өө гэж.

0  |  0
Хммм(202.9.42.2) 2017 оны 12 сарын 25

Энэ эзэн хаан маан гэж илүүц хоцрогдсон юмнаасаа салмаар юм самуурайчууд хүн биш чөтгөр харгис гаж чөтгөрүүд

0  |  0
Top