БНАСАУ пуужингийн болон цөмийн туршилт хийсээр байгаа билээ. Тэгвэл энэ улс удахгүй “Кванмёнсон-5” гэх тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэж эхэлжээ. “Joonang Ilbo” сонинд мэдээлснээр Хойд Солонгос улс энэхүү тагнуулын хиймэл дагуулаа саяхан зохион бүтээж дууссан байна. БНАСАУ өнгөрсөн оны хоёрдугаар сард “Кванмёнсон-4” хиймэл дагуулыг тээсэн пуужин хөөргөж байсан билээ. Гэхдээ энэ нь ямар ч дохиолол дамжуулаагүй аж. Харин “Кванмёнсон-5”-ыг камер болон харилцаа холбооны төхөөрөмжүүдээр тоногложээ.
БНАСАУ хиймэл дагуулаа хэзээ хөөргөхийг Өмнөд Солонгос ажиглаж, мэдээллүүдийг хүргэнэ гэжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
panda huurhunshdee