АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Хиллари Клинтон болон Ерөнхийлөгч асан Барак Обама нар 2017 оны америкчуудын бахархалт хүнээр тодорчээ. Нийгмийн судалгааны “Gallup” компаниас явуулсан судалгаагаар америкчуудын 17 хувь нь Обамаг эрчүүдийн дунд хамгийн алдартай, үлгэр жишээ эрээр нэрлэсэн байна. 2016 онд судалгаанд оролцогчдын 22 хувь нь мөн ингэж хариулж байжээ.
Харин эмэгтэйчүүдийн дунд оны үлгэр жишээ хүнээр Хиллари Клинтон шалгарсан байна. Өнгөрсөн 2016 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон мөн тэргүүлж байжээ.
Өмнө нь “Pew Research Center”-ээс гаргасан судалгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын рейтинг тус улсын түүхэн дэх удирдагч нараас хамгийн бага нь болсон билээ. Трампыг америкчуудын 32 хувь нь дэмжсэн бол 63 хувь нь Төрийн тэргүүнийхээ ажилд дургүй байгаагаа илэрхийлсэн юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
худлаа долгинож байна