Он дөнгөж гармагц, Солонгосын хойгт дайн эхэлнэ гэж Хятадын генерал анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Солонгосын хойгт ирэх гурван сарын дотор хэзээ ч хамаагүй дайн дэгдэнэ гэж Хятадын чөлөөнд гарсан генерал ярьжээ.

 

Тиймээс засгийн газраа болзошгүй дайнд бэлэн байхыг дэслэгч генерал Ван Хонгуан уриалсныг ХКН-ын төв хэвлэл Глобал Таймс мэдээлсэн байна.

Тэр “Хятад улс Солонгосын дайнд сэтгэлзүйн бэлтгэлтэй байх, зүүн хойд Хятадыг дайны бэлэн байдалд оруулах хэрэгтэй” гэжээ.

Гэхдээ дайны бэлтгэл гэдэг нь довтлох бус, хамгаалах зорилготой байх ёстой гэсэн байна. Тухайлбал хил дагуу пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэг байрлуулах, Хойд Солонгосын дүрвэгчдийг хүлээж авахад бэлэн байх зэрэг арга хэмжээг дурджээ.

Мөн цөмийн зэвсгээс үүдэлтэй байгаль орчны хордолт, газар хөдлөлт зэрэг эрсдлийг тооцох хэрэгтэй гэнэ. Хойд Солонгосын дэглэм сүүлийн хэдэн сарын хугацаанд устөрөгчийн бөмбөг туршиж, хэд хэдэн баллистик пуужин харваад байгаа юм.

Тэд хамгийн сүүлийн туршилтаар өөрийгөө АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт цохилт өгөх чадвартай болсныг зарласан. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа зарласан юм. Гэвч үүний маргааш бусад албаны хүмүүс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоох амлалт өгтөл хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэж мэдэгдсэн нь Цагаан ордон энэ асуудлаар нэгдмэл байр суурьгүй байгааг нь харуулжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рр(66.181.179.174) 2017 оны 12 сарын 31

дайн болбол монголд ашигтай ,хятадууд нуурсээ манайхаас авах болно , зэс нуурс, томрийн худрийн унэ осох нь гарцаагуй. Тэгээдч хойд солонгосыг номхотгох нь зов

0  |  0
Хишгээ(27.123.214.102) 2017 оны 12 сарын 30

Дайн болох юм бол бушуухан шиг буугаа шүүрч аваад далимдуулаад луйварчин оффшорчдоос нэлээн хэдэн нөхөд цааш харуулнаа.

0  |  0
зочин(202.9.43.24) 2017 оны 12 сарын 30

Дайн болно гээд Хятадууд узээд байхад 35000 монголоо яах юм болоо Тэнд тэд юу ч мэдэхгуй санаа амар л байх юм

0  |  0
X.battulga(210.179.211.140) 2017 оны 12 сарын 29

Bi bayartai bna monmongol hogjihgui heden luivarchid davraad ard tumen zovsnoos amid deeree ali negee uz

0  |  0
Зочин(59.153.113.37) 2017 оны 12 сарын 29

Дайн дажингаас залхаж байна.Энхийн байдлаар зохицуулж болдоггүй юм байх даа

0  |  0
Top