Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөө өглөө ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ “Өмнөд Солонгост болох өвлийн олимпийн наадамд манай улс тамирчдаа илгээнэ. Пёнчаны өвлийн олимпийн наадам бол манай улсын хувьд сайхан боломж. Олимп амжилттай зохион байгуулагдана гэдэгт бид найдаж байгаа. БНАСАУ энэ олимпод тамирчдаа оролцуулах асуудлаар Өмнөд Солонгостой хэлэлцээр хийхэд бэлэн байна” гэжээ. Ким Жон Уны энэхүү мэдэгдлийг ажиглагчид Сөүлд тал зассан, хоёр Солонгосын харилцааг сэргээх гэсэн мэдэгдэл байлаа гэж үзэж байна. Хойд Солонгос Пёнчаны олимпод тамирчдаа оролцуулвал хоёр Солонгосын харилцаа сайжирч, Солонгосын хойг дахь хурцадмал байдал намжина гэж найдаж байгаагаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлж байсан удаатай.
Пёнчаны өвлийн олимп нь ирэх хоёрдугаар сарын 9-25-нд болох юм. Үүнтэй холбоотойгоор АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилтыг хойшлуулах саналыг Мүн Жэ Ин Трампт тавьсан байна. Харин уг цэргийн сургуулилтыг өдөөн хатгалга гэж үздэг Ким АНУ-д хандан “Та нар манай улсын эсрэг хөдөлж чадахгүй. Бид АНУ-д цохилт өгч чадахаар цөмийн зэвсгүүдтэй болсон. Товчлуур нь миний ширээн дээр байна. Дарахад бэлэн” гэж анхааруулжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 5 )
Ene zaluu sanasandaa hurchee. Eldev daramt shahalt surduulgees ul ain ulsaa tsomiin zevsgeer hamgaaluulj chadlaa. Nairamdliin talaar yarij ehelj bgaa bol tsomiin zevsegtei boloh sanaa ni heregjsen gesen ug. Odoo ANU guai hoid solongos ruu ongoljoj chadahgui bolloo.
Сайхан мэдээ байна 2 Солонгос хоорондоо муудалцаж болохгуй
Гарчиг чинь арай л биш байна. Дандаа хэрэлдэж байна гэж юу байхав дээ.
Ким сн бн.
otiig oroldson ch gesen orvolzdog bizdee amerik gej uls ene ulsiig odsoor bgaad tsomiin zevsegtei bolgoloo doo irak livi bich gedgiig amerik medej bgaa bailgui dee