Японы залуу үеийнхэнд болзоонд явах, гэрлэхийг хүсэхгүй байх, тэр ч бүү хэл сексээс дур гутах үзэгдэл газар авах болжээ. “Целибатын хам шинж” гэсэн нэр авсан энэ өвчин нэлээд хэдэн жидлийн өмнөөс илэрсэн гэнэ. Түүнээс хойш улам газар авсаар өнөөдрийг хүрчээ. Японд тэтгэврийн насныхан татвар төлөчдөөсөө олон гэдгийг бодолцвол энэ өвчин нь дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсын хувьд үр дүн нь зүйрлэшгүй байж болох юм.
Хайр дурлал, өлсгөлөн дэлхийг удирдаж байна, харин Японыг л биш
“Хүний сэтгэлийн археологич” гэгдсэн алдарт эрдэмтэн Зигмунд Фрейд “Бидний үйлдэл бүр агуу болох хүсэл, сексийн дур тачаалаар өдөөгдөж байдаг” хэмээн номложээ. Түүний энэ сургааль өнгөрсөн зуунд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтэд нөлөөлж, үнэн болох нь нотлогдож байлаа. Гэтэл шинэ зууны эхэнд залуучууд нь “Секс бол амьдралын чухал зүйл биш” гэсэн үзэл бодолтой улс орон гараад ирэв. “Эсрэг хүйстэнтэй харьцаа үүсгэхийн тулд маш их хүч чармайлт гаргах шаардлагатай болдог. Би түүнд, тэр надад таалагдах хэрэгтэй. Тэгээд амралтын өдөр түүний төлөө бүх төлөвлөгөөнөөсөө татгалзах хэрэгтэй болно. Би л лав ингэж чадахгүй”. Целибатын хам шинжэд нэрвэгдсэн хэдэн зуун мянган япон залуусын төлөөлөл болсон ЮсакиТакахаши “ВВС” агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа ингэж өгүүлжээ. Одоогийн япон залуус анимейшн, савангийн дуурь үзэхдээ бусдын хайр сэтгэлийн төлөө санаа зовно. Харин ихэнх нь өөрсдөө явж, хэн нэгэнтэй дотносох талаар санаачлага гаргадаггүй.
“Хүйтэн” хосууд, онгон хөгшчүүд
Эсрэг хүйстэндээ сонирхол буурах энэ хандлага шинэ зүйл биш гэж дээр хэлсэн. Залуус эсрэг хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орох сонирхол нь буурч байгааг социологичид хэдэн жилийн өмнөөс ажиглажээ. Японы Нийгмийн аюулгүй байдлын судалгааны Үндэсний институтээс 2011 явуулсан судалгаанд оролцсон 18-34 насны ганц бие эрэгтэйчүүдийн 61 хувь, эмэгтэйчүүдийн 49 хувь нь “Дотно харилцаатай хүн байгаа юу” гэсэн асуултад “Үгүй” гэж хариулжээ. Мөн 16-24 насны япон охид бүсгүйчүүдийн 45 хувь нь “Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх талаар огт боддоггүй, тийм шаардлага алга” гэж боддог болох нь Японы гэр бүл төлөвлөлтийн холбооноос хийсэн судалгаагаар тодорхой болсон юм. Үүнээс хойш “20 хүртэлх насны залуусын 41.6 хувь нь хүнтэй болзож огт үзээгүй”, “34 хүртэлх насныхны 17.9 хувь нь хүнтэй бэлгийн харилцаанд орж үзээгүй байдаг” гэсэн хачирхалтай судалгаанууд ар, араасаа гарах болжээ.
Тухайлбал, 2014 онд явагдсан судалгаанд оролцсон япон гэр бүлүүдийн бараг тал нь буюу 44.6 хувь нь “хооорондоо бэлгийн харилцаанд ордоггүй” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл 2012 онд ийм “хүйтэн харилцаатай” гэр бүлийн тоо гурван хувиар бага байсан байх жишээтэй. Япон эрчүүдийн 10, эмэгтэйчүүдийн 23 хувь нь бэлгийн харилцааг “ядаргаатай” гэж үздэг. Эрчүүдийн 4.5, эмэгтэйчүүдийн 5.9 хувь нь сексээс илүү сонирхолтой хобби байгаа гэсэн байна.
Бэлгэвч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Durex” компани 41 орны хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулж, дур хүслийн төвшинг нь тодорхойлоход япончууд хамгийн сүүлийн байрт оржээ. Жилд дунджаар хэдэн удаа бэлгийн харьцаанд ордгийг тодорхойлох зорилготой уг судалгаанд “Наран улс”-ын иргэд 45 гэсэн үзүүлэлтээр суул мушгисан аж. Гэтэл сүүлээсээ хоёрдугаарт орсон сингапурчууд гэхэд л 73 удаа буюу тэднээс хоёр дахин их байгаа юм.
Япончууд ийнхүү бэлгийн дур сонирхолгүй болсны гол буруутнаар амьдралын хэвшлийг нь нэрлэж байгаа юм. Хүнтэй сууж, хүүхэд төрүүлэх нь тэнд бол карьертаа цэг хатгаж байгаагаас ялгаагүй. Мөн ажилд орсон эмэгтэй хүн эрчүүдтэй ижил зиндаанд үнэлэгдэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах болдогтой холбоотой байж мэдэх юм.
2016 онд Японд нэг сая, найман мянган хүүхэд шинээр мэндэлж, 1.3 сая хүн нас барсан байна. Өөрөөр хэлбэл, хүн амын тоо 300 мянгаар буурчээ. 1970-аад онд тус улсад жилд дунджаар хоёр сая хүүхэд төрдөг байсан бол 1984 онд 1.5 сая, 2005 онд 1.1 сая болсон байна. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжилбэл, энэ зууны эхний хагас гэхэд Японы хүн ам 30 хувиар цөөрнө гэсэн судалгаа гарчээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 14 )
gaihaad baih yum alga. 30 gartlaa neg l udaa . sexgui harin hun setgel amar amidarch bolood baih yumaa
Khun huchindeed baidag munag mgl zaluus iim uvchin tusahgui yum baihdaa.
zigmund freidiin sudalgaa ooriinhoo sergeliin hooroloo sonsson onol baidgiim
zov l uzel bodol bna. sex amidrald chuhal bish. zuvhun urjihed l heregtei shaardlagatai zuil shuudee.
Yor ni iim baih yostoi shuu dee. Sex bol huniig adguusnii torold avaachdag. Hamgiin ih sex hiideg haruudiig har. Ihenh ni mulguu, yuch eh orondoo buteedeggui, bas yuch uildverlej buteedeggui. Sexnees oor yum boddoggui. Shal zavaarsan yumnuud baidag. Europed hurtel humuus sex yarihaa bolison shuu dee. Sex ih boddoguud ihenh bolovsroloor dooguur humuus baidag. Deed zindaanhan bol herhen buteen baiguulah tuhai boddog.
Энэ улс орныг байгалийн гамшиг, балайрах өвчин, гаж дон 3 устгаж, газрын хөрснөөс арчих болно. Удахгүй. Энэ бол Мөнх хөх тэнгэрийн гэсгээл
japand ochij ongon huuhnuud huhiidaa