Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны туслах байсан эмэгтэйг гадаадын тагнуулд чухал нууц үгийг дамжуулсан гэж буруутгалаа. Хиллари Клинтоныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхад нь болон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүнд тусалсан Хума Абединыг шоронд суулгахыг Трамп уриалав. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар, Абедин нь хувийн цахим шуудангаараа нууцын зэрэглэлтэй материалууд, тэр дундаа Засгийн газрын ажлыг дамжуулсан байна. Клинтоны туслах асан тэрбээр 2013 болон 2014 онд хакерын дайралтад өртсөн “Yahoo”-г ашиглан гадны тагнуулд мэдээлэл дамжуулсан аж. Үүнээс гадна “WikiLeaks” сайт “The New York Times” сонин Төрийн департаменттай хамтран ажилласан гэх мэдээллийг цацсан байна.
Трамп ярихдаа “Хума Абедин бол худалдагдсан Хилларигийн гол туслах. Тэд аюулгүй байдлыг болон энгийн дүрмүүдийг зөрчсөн. Нууц үгүүдийг гадаадын тагнуулд зүгээр л бэлэглэчихсэн. Хумаг шоронд суулгах ёстой. Хуульзүйн яам юугаа хийж байна аа. Тагнуулын төв газарт ч бас хамаатай асуудал” гэжээ. Өмнө нь Хиллари Клинтоныг мөн хувийн хаягаараа гадагш мэдээлэл дамжуулсан гэж буруутгасан билээ. Харин Хиллари 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө түүний цахим хаягийг шалгаад ямар ч сэжигтэй зүйл олоогүйг хэлж байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 6 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Мунхаг шунал хоёртоо улс орон чинь эзлэгдэж утаанд хахаж цацан өдөр хоногийг өнгөрөөж байхад О.Чанцаа өлөгчин чи юунд энд тэндхийн хаа хамаагүй хог авчирж цацна вэ. Улаан залаа хөх бөгстэй бидэнд энэ хорвоогийн хэрэг улам бүр падлийгүй болж байгааг харах нүд чамд алга уу?
Аль жилийн өмнө, бөмбөрцөгийн нөгөө талд болсон хэрүүлийг яах гэж чи энд тавив? Бусад улс үндэстнүүдийг хараан зүхэх далд хорон санаатны бөгс долоогч минь.