БНСУ болон БНАСАУ шуурхай холбоо барих утасны шугамаа өнөөдөр нээнэ гэсэн мэдээлэл байна. Өмнөд Солонгосын тал үүнд ихээхэн ач холбогдол өгч, баяртай хүлээн авчээ. Ажиглагчид ч мөн хоёр Солонгосын харилцаа сайжирч байгааг онцлон тэмдэглэж байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэхдээ “Хоёр Солонгосын харилцаа холбооны шугам нээгдсэнээр олон боломж гарч ирж байна. Бид Хойд Солонгосын талтай шууд яриа өрнүүлэх болно” гэжээ. Энэхүү холбооны шугамыг Хойд Солонгосын тал 2016 онд хаасан байсан юм.
БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Ун энэ сарын нэгэнд ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпод тамирчдаа илгээнэ гэсэн юм. Тэрбээр мөн хоёр Солонгосын харилцаа сайжрах нь ихээхэн чухал болохыг хэлсэн билээ. Үүний дараа Өмнөдийн тал олимпод тамирчдаа оролцуулах асуудлаар нь ирэх долоо хоногт ярилцах саналыг Хойд Солонгост тавьжээ. Хоёр улсын харилцаа холбооны шугам нээгдсэн нь энэ асуудлыг шийдвэрлэхэд илүү нэмэртэй гэж БНСУ-ын тал үзэж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 7 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
2 солонгос нийлвэл маш хүчирхэг улс болно доо. Нийлчээсэй. Энх тайван амар амгалан үүрд оршиг
uul ni 1 l undesten 1 l baimaar
hoidos heden say hymd ajilah huch orj ireh bh manai mongolchud nutag butsaad $ ursgal zogson neeh huseh zuil bishee
zov, evlerch omnod solongos teneg amerikiig hooh heregtei, tegeed 2 german shig niileh heregtei dee
Ах Америкууд нь Өмнөд Солонгостоо тийм боломж олгох болов уу даа
болж дээ эвлэрвэл л сайн хэрэг биздээ дэлхий нийт амар амгалан бвал л боллоо доо