Венесуэлийн эсрэг хатуу хориг тавина

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

Америкийн орнуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Луис Альмагро Венесуэлийн Засгийн газрын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авах хэрэгтэйг хэлэв. Тэрбээр “EFE” агентлагт ярихдаа “Үлдсэн цор ганц дипломат зам бол хориг тавих. Хориг арга хэмжээнүүд цаашид илүү хатуу болно. Ингэж байж Венесуэлийн дэглэм илүү зохион байгуулалттай, тогтолцоотой болох юм” гэжээ. Түүнчлэн Венесуэлд ардчиллыг бий болгохын тулд бусад улстай хэлэлцэх хэрэгтэй гэж Америкийн орнуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байгаа аж.

АНУ өнгөрсөн 11 дүгээр сард Венесуэлийн эсрэг хоригоо өргөтгөсөн билээ. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ыг улс орных нь дотоод хэрэгт оролцож байна гэж буруутгадаг. Латин Америкийн хамгийн баян орон байсан Венесуэлд эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийнх нь амьдрал доройтсон билээ. Сөрөг хүчин нь үүнийг Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмтэй холбон буруутгадаг. Тус улсад сүүлийн хоёр жилд төрийн эргэлт хийх оролдлого удаа дараа гарсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top